STUDY  and   ENJOY

THE   CLUBS  

Хэл сурангаа цагийг зугаатай, идэвхитэй, зөв,  үр бүтээлтэй өнгөрүүлэх, сурах үйл явцаа идэвхижүүлэх зорилгоор теннис болон иогоор хичээллээрэй. 

Теннис болон иогоор хичээллэснээр урьд өмнө нервтдэг байсан асуудлуудад энгийн тайван хүлээцтэй хандаж өдөр тутмын ажил амьдралаа зөв дадал, амжилт, шинэ санаагаар дүүрэн байлгаж бие, амьсгал, оюун ухаан гурваа нэгтгэн зөв зам, зөв хэмнэл, зөв дадлыг бий болгохын зэрэгцээ түргэн сэтгэх, сэргэлэн цовоо, ухаалаг, тэвчээртэй, бусадтай нийтэч, эелдэг хандаж манлайлагч байж болох чадварыг төлөвшүүлнэ.

 ИОГЫН  

АЧ ХОЛБОГДОЛ

  • Биеийн хөшинг, ядаргаа арилж эрч хүчтэй болно

  • Бүх бие эрүүлжиж залуу сайхан төрхөө хадгалах боломжтой болно

  • Жин хасч, галбиржин турна

  • Нурууны өвдөлт багасч арилна

  • Илүү эрч хүчтэй болж ажлын бүтээмж нэмэгдэнэ

  • Булчингийн уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.

  • Өөрт массаж хийх аргаар булчингийн ачааллыг багасгана.

  • Хөл гарны булчинг чангаруулна.

  • Холбоос эдийн уян хатан байдлыг сайжруулна.

  • Зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэлийг бууруулна.

  • Бодол санаа мэдрэхүйгээ ажиллууснаар сэтгэлгээний хурд нэмэгдэнэ.

  • Нурууны диск дээр ирэх ачааллыг бууруулах нь нугасан дахь мэдрэлд мөн зай гаргаж өгнө.

  • Нурууг тэгшилнэ.

  • Дотоод шүүрэл тунгалаг, хоол боловсруулах болон бодисын солилцооны системийг сэргээнэ.

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ 

АЧ ХОЛБОГДОЛ

 

  • Гар болон нүдний зохицуулалтыг сайжруулна

  • Тархийг өдөөнө

  • Хурдан сэтгэлгээг дэмжинэ

  • Хүний самбааг болон уян хатан байдлыг нэмэгдүүлнэ. 

  • Нүдний хараа сайжрана. 

  • Хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. 

  • Зүрх судасны өвчин, илүүдэл жингээс сална. 

  • Стресс тайлна. 

  • Амьд харилцааг бий болгоно. 

  • Танилын хүрээ нэмэгдэнэ. 

  • Ямар нэгэн эрсдэл гарах нь бага байдаг.

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube