SPEECH CLUB

 Үндсэн зорилго:

Англи хэлний ярианы клуб нь суралцагчдыг ярих, өөрийгөө англи хэлээр илэрхийлж, хамтдаа хэлний мэдлэгээ дээшлүүлэх, түүн дотроо ярих, сонсох чадваруудыг илүү хөгжүүлж, унаган англи хүн шиг ярьж сурахад чиглэгдсэн юм.

​Ярианы клубын тогтмол үйл ажиллагаа 

Тодорхой сэдвийн хүрээнд хоорондоо харилцан яриа хийх.

Тодорхой сэдвүүдээр чиглүүлэгч багшийн дэмжлэгтэйгээр багаар хуваагдаж хоорондоо англиар ярих.

Жич: Монголоор яривал торгуультай.

Номын сан дээр түшиглэн англи хэл дээр ном уншиж хоорондоо номныхоо тухай хэлэлцүүлэг англиар өрнүүлэх.

Багш болон суралцагчид хамтран номоо сонгож тодорхой хугацаанд уншиж дуусган хэлэлцүүлэг өрнүүлэх.

Жич:Монголоор яривал торгуультай.

Ярианы сургалт болон ярианы дадал номон дээр түшиглэн presentation, voice, video, бэлдэж багаараа семинар маягаар явуулах.

Урьдчилсан маягаар багууд хоорондоо хуваагдаж сэдэв болон бэлдэх чиглэлээ тодорхойлж өгөгдсөн хугацааны дагуу хийж дуусгах.

Жич: Монголоор яривал торгуультай.

Чөлөөт маягаар өрнүүлэх үйл ажиллагааг хөтөлбөрт үйл ажиллагаанаас өмнө тохирч хураамж болон бусад зохион байгуулалтаа хангаж ажиллах.

Энэхүү үйл ажиллагаанд гадуур музей үзэх, кино үзэх, хөшөө дурсгал үзэх, ресторан орж хоол идэнгээ чөлөөт ярилцлага өрнүүлэх гэх мэт үйл ажиллагаанууд багтана.

Жич: Монголоор яривал торгуультай.

“English Quiz” буюу англи хэлний асуулт хариултын тэмцээныг зохион байгуулж багаараа хоорондоо өрсөлдөх, эсвэл бүх англи хэлний клубын хооронд өрнөдөг тэмцээнд хамтдаа оролцох.

Энэхүү үйл ажиллагааг хамтдаа зохион байгуулж тодорхой хугацааны өмнө зарлаж бэлдүүлэх шаардлагатай. Мөн түүнчлэн бусад гадуур зохион байгуулдаг English quiz-д багаараа хамтдаа оролцож туршлага судалж болно.

Жич:Монголоор ярьвал торгуультай

Тодорхой кино сонгож англи хэл дээр үзэж хоорондоо киноныхоо тухай хэлэлцүүлэг өрнүүлэх.

Тухайн киног хамтдаа ярилцаж сонгоод тодорхой өдөр үзэж хэлэлцүүлэг өрнүүлэх болон кино үзэх цагийг хамтад нь төлөвлөх шаардлагатай.

Жич: Монголоор яривал торгуультай

Унаган англи хэлтэй хүнийг урьж тодорхой сэдвийн дагуу хамтдаа ярилцаж хэлэцүүлэг өрнүүлэх.

Тухайн урих гэж буй хүнээ олж санал тавиад зорилгоо танилцуулж ярих сэдвээ тохирно. Магадгүй Монгол хэл сурах сонирхолтой гадаадын экспат, юмуу тэтгэлэгт судлаач байвал бүр давуу талтай.

Жич: Монголоор яривал торгуультай.

Ууланд авирч агаар салхинд гарч байгальд ойрхон цэвэр агаарт нэг өдрийг өнгөрөөж хамтдаа англиар ярьж тэмцээн уралдаан зохион байгуулах.

Тухайн ууланд гарах өдрөө төлөвлөж суралцагчдынхаа хувийн бэлтгэл, болон хоол хүнсээ хангалттай авч явах тал дээр чиглүүлэг тайлбар сайн өгч зохион байгуулах.

Жич: Монголоор яривал торгуультай.

Албан бус үйл ажиллагаа 

Хэн нь хамгийн сайн англиар илтгэгч вэ? Англи хэл дээрхи уран илтгэл,мэтгэлцээний тэмцээн 

Өгөгдсөн сэдвийн дагуу урьдаас бэлдэх хугацааг суралцагчиддаа олгож өгөх. Нийт суралцагчдынхаа дунд зохион байгуулах нь илүү үр дүнтэй шагнал болон бусад зүйлсийг тухайн үед нь тохирч болно.

“English Spelling Competition” буюу англи хэлний үсгийг зөв дуудах уралдаан тэмцээн

Энэхүү тэмцээн нь суралцагчдын дуудлага болоод үгийн сангаа хэрхэн зөв цэгцтэй эзэмшсэнийг шалгаж тодорхойлж болох ач холбогдолтой юм.

Англи хэл дээрхи АХА, Алтан хонх, уралдаант асуулт хариултын тэмцээн

Дээр дурдсантай адил бэлтгэл ажлыг тодорхой хүмүүст хариуцуулж шагналын талаархи асуудлаа эртнээс шийдэж зохион байгуулах нь чухал юм.

Англи хэл дээрхи дууг хэн хамгийн сайн мэдэх вэ? Англи хэл дээрхи дууны тэмцээн

Энэхүү тэмцээныг үр бүтээлтэй зохион байгуулах боломж нь бусад англи хэлний сургалтуудын хүүхдүүдтэй өрсөлдүүлэх, хамтын ажиллагааг бий болгох боломжтой гэж харж байна. Магадгүй “Open Mic” дууны клубын нөхдүүдтэй холбогдож арга зүйн зөвлөгөө хамтарч ажиллах боломжтой санагдаж байна.

Хэн хамгийн их англи хэл дээр ном уншсан бэ? Англи хэл дээрхи танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн

Энэхүү үйл ажиллагааг англи хэл дээр утга зохиол, болон танин мэдэхүйн ном уншдаг бусад клуб, сонирхолын бүлгүүдтэй хамтарсан маягаар эсвэл дангаараа зохион байгуулж болох юм гэж харж байна.

ЯРИАНЫ ДАДАЛЫН ҮЕД БАРМТЛАХ ДҮРЭМ

Саадыг багасгах-ашигтай залруулга

Багш алдаа гарах бүрт засахгүй. Байнгын алдаа засалт нь хэл сурахад туслахгүй. Та алдаа бүрээсээ сурах ч боломжгүй харин өөрийн итгэлээ алдахад хүрнэ. Үүний оронд, багш тань хааяа нэг харилцан яриаг түр зогсоож таныг юун дээр анхаарах, юуг сайжруулах ёстойг зааж өгөх юм. (жишээлбэл: хэлэхэд хэцүү хүндрэлтэй дуудлагыг, дүрмийн алдааг, илүү сайн үгийн санг). Өөрийн тань ярихад тулгардаг дутагдалтай талыг заалгаж мэдэж авсанаар гэртээ үүн дээрээ илүү нухацтай ажиллаж чадах ба нэг биш нилээд олон алдааг нэг дор засаж чадах юм. Ихэнх үед суралцагч ярих Та голдуу багшаа сонсоод тэмдэглэл хөтлөөд байх нь ярианы чадвар сайжрахгүй. Та хичээлийн туршид идэвхитэй ярих хэрэгтэй. Бид хичээлийн ихэнхи цагийг суралцагч ярьж байгаа эсэхийг хянадаг. Багш харилцан яриаг удирдаж асуултууд асуух бөгөөд нийт хугацааны 80 хувийг суралцагч ярьж өнгөрөөх юм.

—  Brain Evolution

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube