Search
  • Brain Evolution

Бидний онцгой арга

Хүүхэд адил хэлийг эзэмш

Хэн бүхнээс илүү хэлийг хамгийн сайн сурдаг нь хүүхдүүд байдаг.

Учир нь тэд эцэг эхийнхээ ярихыг сонсоод давтдаг. Тэд хэл зүйн дүрэм, үгийн цаад утга, логик дэс дараалал төдийгүй сурах бичиггүйгээр сурсан ч цэвэр дуудлага, зөв ярьж чаддаг.

Их дүрэм болон дэс дарааллыг бодох нь  ярихад улам л төвөгтэй болгож байдаг.

Манай хөтөлбөр хүүхдүүдийн сурдагтай адил энгийн ойлгомжтой аргаар англи хэлийг эзэмшүүлдэг.


Oнлайн сургалт-Уламжлалт аргыг өөрчлөе, ухааллаг дэвшилтэд аргаар суръя

Харилцан ярианы хичээл,  ярианы дадал,  сонирхолтой зугаатай дүрст онлайн хичээлүүдийг  хаана ч хүссэн үедээ давтаж болдог нь зөвхөн танхимд хичээллэх, нэг хэвийн хэвшмэл сургалтын хөтөлбөрийг орлох юм. Та ажилдаа явах юмуу гэртээ харих замдаа, хүн хүлээх зуураа, цайны цагаараа, амралтын өдрүүдээрээ зэрэг хүссэн боломжтой цагтаа хичээллэж болно. Толгойгоо гашилтал бэлдэхгүйгээр манай хөтөлбөрийн дагуу цаг хугацаа, мөнгө санхүү, энергиэ хэмнэж дэвшилтэд аргаар зорилгодоо хүрээрэй.


Дүрст бичлэгийн аян

Манай онлайн хичээлийн сургалтанд хамрагдаад гадаад  хэлээр чөлөөтэй ярих зорилгодоо хүрсэн мянга мянган суралцагсадтай нэгдээрэй.


Хялбаршуулан эзэмших- Гадаад багш нартайгаа дадал хийх

​Хэлийг эзэмшсэн ч хэрэглэхгүй удвал мартаж эхэлдэг сөрөг талтай байдаг учраас манайх байнгын ярих дадал хийлгэдэг.

Манай хөтөлбөрөөр англиар ярьдаг оронд очихгүйгээр  тэнд байгаатай адил гадаадаар ярих дадлыг долоо хоногт хүссэн хугацаагаараа  хийх боломжтой.


Уян хатан байдал

Хүн бүхний даган хичээллэдэг адил сурах бичиг болон хэл зүйн дүрэм үздэг хэвшмэл танхимын сургалтаас тэс өөр, Brain Evolution- хөтөлбөрийн суралцагч бүрт зориулсан онцгой мөн уян хатан байдаг.

Та өөрийн гаршсан хялбар хичээлээ алгасах эсвэл шаардлагатай тоогоороо ярианы дадалыг хийж болно.   Ямар нэгэн хоцрогдол, алгасал, орхидол гарна гэж санаа зоволтгүйгээр өөрийн хурдаар  хичээлээ үзэж багш нараасаа чөлөөтэй асууж тодруулах боломжтой.

Хэрэв та илүү хурдацтай хичээллэхийг  хүсвэл, маш сайн! эрчимтэй долоо хоног? Асуудалгүй, Манай багш нар таньтай тулж ажиллах бөгөөд та нэмэлт харилцан ярианы болон бусад хичээлүүд эд хамрагдах тул өөрийн долоо хонгийн хуваарийг л зохицуулахад болно.


Brain Evolution-ны  хэлний сургалт маань  ЯРИА,  ДАДАЛ,  ДЭВШИЛТЭД АРГУУД-ыг хослуулан суралцагсадынхаа хэлний мэдлэгийн давуу болон сул тал дээр анализ хийн тулж ажилладаг учир  та зөвхөн өдөр бүр өөртөө цаг гаргаж уйгагүй хичээллэхэд болно.

Манайх таны цаг хугацаа, мөнгө санхүү, эрч хүчийг хэмнээд зогсохгүй амжилттайгаар зорилгодоо хурдан хүрэхэд туслана.
0 views

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube