БИДНИЙ ТУХАЙ

Brain Evolution Хөтөлбөр

“Brain Evolution Program” гэдэг нь “Оюуны Хувьсал Хөтөлбөр” гэсэн утгатай англи үг юм.

 

Манай байгууллага үр дүнд суурилсан, боловсрол, хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага бөгөөд “Brain Evolution Program”-ыг 2017 оноос судалгаа, туршилтыг өргөн цар хүрээтэй явуулсаар 2019 онд жилийн хугацаатай яриа суурилсан англи хэлний хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд анализ дүгнэлт хийсний үндсэн дээр 2020 оны намраас Хятад хэл, Солонгос хэл болон soft skiill буюу дотоод ур чадварын сургалтаар үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөсөн.

Хөтөлбөрийн хамт олны зүгээс гаргаж буй дэвшилт, сайжруулалтууд нь манайд суралцаж байгаа, суралцахаар бүртгүүлсэн залуусын хүсэл мөрөөдлийг өвөртөлж буйн хувьд чанартай, үр дүнтэй байх тал дээр чиглэгдсэн, хариуцлагатай шууд уялдаж байгаа юм. Тиймээс илүү үр өгөөжтэй суралцах, цаг завыг хэмнэх, тасралтгүй суралцахад хурцлан идэвхжүүлэх, дэмжлэг, чиглүүлэг түлхүү өгч тулж ажиллах тал дээр төвлөрч гадаад хэлний дүрмийн мэдлэгийг ярианы чадварт тулгуурлаж эзэмшүүлэх, дотоод ур чадварын сургалтыг явуулах, суралцагч төвтэй сургалтын үйл ажиллагаагаар хангах, орчин үеийн мэдээлэл, холбооны технологийг сургалтад ашиглаж танхим болон цахим сургалтыг хослуулан бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх, сургалтын чанар, үр дүнг төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын түвшингээр үнэлж тогтоох арга зүйг нэвтрүүлэн өөрчлөлт шинэчлэлтийг тогтмол хийсээр байна.

ХОЛБОО БАРИХ

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар

​​

Утас: 9997 4857, 9653 5500​

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • Black YouTube Icon
  • SoundCloud

САНАЛ, ХҮСЭЛТ