BE Book Readers -

Номын цуглуулгаас  

Товч бөгөөд энгийн хэллэгээр бичигдсэн Экономиксийн энэхүү ном нь мэргэжлийн нэр томъёог ойлгомжтой болгож, ашигласан зураг, диаграмууд нь нарийн ээдрээтэй онолын учрыг тайлж, сонгодог ишлэлүүд нь экономиксийн санаануудыг ой тойнд тань хадаж, оновчтой зурсан зураглалууд нь мэргэжлийн ойлголтыг тань баяжуулах болно. Та экономиксийг цоо шинээр сонирхогч, шохоорхон судалж буй судлаач мэргэжилтний аль ч бай, энэ номноос өөрийн оюун санаагаа бүрэн сэргээж чадна.

Нийгмийн бүлгүүд үндсээрээ устах болов уу? Хүн яагаад гэмт хэргийн ертөнц руу татагддаг вэ? Интернэт бидний харилцааг хэрхэн өөрчлөв. Эрт эдүгээгээс хойш хүн төрөлхтөн өөрсдийн нийгмийн хэрхэн зохион байгуулах талаар том том асуултуудыг тавьсаар ирсэн бөгөөд үүний хариултыг социологичид олж хариулан, дэлхий ертөнцөө улам төгөлдөржүүлсээр иржээ. 
Социологи ном нь мэргэжлийн хэллэгүүдийг задалж ойлгомжгүй онолуудыг эгэл хүмүүст таниулж ухааруулсан бөгөөд нийгмийн үндсэн институдуудыг зургаар харуулсан.

Зохиолч 1Q84 романаа 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэн бичжээ. Түүгээр үл барам зүрх сэтгэлдээ хоногшсон өөрийн дуртай кино, хөгжим, утга зохиолоос эш татаж, бүтээлдээ шигтгэж өгсөн нь уншихад энгийн, ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж төрүүлэхүйц гайхалтай бүтээлийнх нь онцлог байж болох юм.

Чин династийг бараг хагас зуун жил захирсан хатан хаан. Түгээмэл элбэгт (Сяньфэн) хаан (1850-61 онд хаанчилсан)-ы доод зиндааны татвар эм байсан Цыши 1856 онд ганц хүү төрүүлсэн нь ирээдүйн Бүрэн засагч (Тунжи) хаан байв. Эзэн хааныг нас барсны дараа хаан ширээнд залрах үедээ зургаан настай хүүгийнхээ өмнөөс төр баригч гурван хүний нэг болжээ.

"Харри Поттер" цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтад байнга нэрлэгдэж "Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог" хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.

Улаагчин гахай (1227 он) жилийн цагаан шүүдрийн намар цагийн үүрээр Хавтын их хүрээнээ алтан гэрэгт элч ирсэн дохио сонсдов. Эзэн ордны гаднаас хэвтүүл цэргийн бүдэг дуу гарч, Их Аурагаас элч ирэв гэхэд Хавт ноён нанхиад торгон дээлээ ханцуйлан өндийлөө. Хэвтүүлийн хөлд налах өвсөн чимээнээр сэрсэн Азуй хатан үргэсэн гөрөөс мэт сэрвийн босоход, Ах хааны алтан гэрэгэ иржээ.

Уг романыг “Кихот ноён”-оос хойш испани хэлээр гарсан хамгийн шилдэг бүтээл гэж утга зохиол шинжээч, мэргэжилтнүүд дүгнэдэг. Хосе Аркадио Буэндиа болон түүний удмынхны 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм. Үхэл ба амьдрал, хүсэл мөрөөдөл зэргийг зохиолдоо чадмаг хослуулж, Буэндиагийн гэр бүлийнхний ганцаардмал хувь заяаг дүрслэн үзүүлжээ.

Квентин Жейкобсон бүр жаахан хүүхэд байхаасаа л Марго Рот Шпигельманыг алсаас ширтдэг байв. Гэтэл нэгэн шөнө Марго яг л нинжа шиг гадаад төрхөө өөрчлөөд хэн нэгнээс өшөө авах төлөвлөгөөндөө түүнийг оролцуулахаар цонхоор гулсан орж ирснээр амьдралд нь бас цөмрөв. Тэдний энэ шөнийн адал явдал 

"Алхимич" туужийн баатар испани хоньчин Сантьяго урьд өмнө хэн ч хэзээ ч олж хараагүй ертөнцөд хосгүй сайхан эрдэнэсийг олж авах мөрөөдлөө даган Испани эх орноо орхин алс холын аян замд гардаг. Тэрээр Африк тивийн баруун хойд өнцгөөс Египетийг зорьж Сахарын элсэн цөлийг гатлан явахдаа хүн аливаа зүйлийг хүсэх юм бол хүслээ гүйцэлдүүлэхэд нь Орчлонт ертөнц тэр чигээрээ түүнд тусалдгийг ойлгож авна. Ингээд Сантьягогийн ертөнцийг нээх хийгээд өөрийгөө олох том аялал эхэлдэг.

Парист Мата Хари ширхэг зоос ч үгүй иржээ. Хэдхэн сарын дараа тэрбээр хотын хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг болсон байлаа.

.Эмийн үйлчлэлээр хавдрын ургалт зогсож, хэдэн жил амьдрах боломжтой болсон Хазел охины бие, хорт хавдрын эцсийн шатанд очсоныг эс тооцвол аюул нь түрхэн зууртаа намжив. Гэвч Августус Уотэрс гэгч хүүтэй Хорт хавдартай хүүхдийн Дэмжих бүлэгт танилцаж, хувь заяа нь холбогдсоноор Хазелийн амьдрал дахин шинээр эхэлдэг...

— Name, Title

15-р зууны эхэн үе алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нийгүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар энэ романы үйл явдал эхэлнэ. Самар гүнжийг эргэн ирэхэд Элбэг хаан хилсээр хороосон шадар туслахынхаа хүү Батулагаас уучлал хүсэн охиноо өгөхөөр шийдсэн байв. Ийн хайртай хүндээ очих замаасаа буцаагдан ирсэн залуу бүсгүй сэтгэлгүй хүнтэйгээ эвлэрэх аргагүй болоход хааны ордноос оргон зайлах гэж оролдох боловч Батула түүнд татгалзах аргагүй санал тавьснаар үйл явдал цааш үргэлжилнэ...

— Name, Title

Юн Чан өөрийн гэр бүлийн эмэгтэйчүүдийн гурван үеийн намтраар (эмээ, ээж, охин) Хятадын хорьдугаар зууны эмгэнэлт түүхийг бүхэлд нь харуулсан юм. Юн Чаны эмээг хүүхэд байхад хөлийг нь боож, цэргийн ноён генералд татвар эм болгон өгчээ. Генералыг нас барсны дараа бүсгүй нялх охиноо дагуулан зугтжээ. Тэр охин нь өсөж том болоод Гоминьданы эсрэг дайнд идэвхтэй оролцов. 

Улс үндэстнийг устгая гэвэл эх түүхийг нь мартуул хэмээсэн үг буй. Тиймээс цээжинд нь монгол зүрх лугшиж, судсаар нь монгол цус гүйж буй хэн бүхэн энэ сануулгыг мартахын эрхгүй билээ. "Төрт Ёс, Хаадын Сан"-аас түүхч, судлаач, зохиолч, нийт уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, шалгарсан бүтээлүүдийг эмхэтгэн "Хаан цадиг" нэртэйгээр ном болгон хэвлүүлж байсан бөгөөд энэ удаад эх түүхнээ нэр сүр нь үлдсэн Их хатдын сэдэвт туужийн уралдаан зарлаж, шалгарсан таван туужийг эмхэтгэн "Хатан цадиг" хэмээх ном болгож уншигч Танаа өргөн толилуулж байна.

Энгийн нэг өдөр төөрч ядарсан шинжтэй ийм хүүхдүүд дээр хэн нэг сайхан сэтгэлт хүн ирээд гэр нь хаана байдгийг, ээж аав нь хэн гэдгийг асуух байлаа. Гэвч галт тэрэгний буудал дээр хэдэн зуун ядарч, төөрсөн хүүхдүүд байв. 
Тиймээс хэн ч бор үстэй, товчтой гуталтай бяцхан охины хөл газар хүрэхгүй байгааг анзаарсангүй. Мөн хэн ч цонхигор царайтай хөвгүүний амнаас нэгэн зөгий нисэн гарч ирээд, агаар амталснаа буцаад ам руу нь нисэн орохыг ажигласангүй.

 

— Name, Title

Мөнгөн хэмээгч бурханлиг хүчтэй, өндөр дээд язгууртнуудад захирагдан, өлмийд нь мөнхөд сөгдөх улаан иргэд. Төрөлх цусны өнгөөр зогсохгүй хүч чадал, авьяас, хүмүүн бусын чадвар тэдний дунд нэвтэршгүй том хана хэрэм, эрх мэдэл, нийгмийн анги давхаргыг бий болгожээ. Харин Стилтс тосгоны ядуу хулгайч, 17 настай Мэйр Бэрроу охин энэ ертөнцийг өөрчилнө гэж хэний ч санаанд багтахгүй. 
 

— Name, Title

Уг романд Техаст нүүж ирсэн Пойндекстерийн гэр бүлд тохиолдсон сонин хачин явдлын тухай өгүүлэх бөгөөд түүний охин гоо үзэсгэлэнт Луиза, мустангер Морис Жеральд нар бие биедээ хайр сэтгэлтэй болно. Гэвч Луизад сэтгэлтэй Колхаун түүний хайрт Морисыг алах гэж байгаад андууран Луизагийн дүү Генри Пойндекстерийг хороодог. Үүнээс болж цааш олон адал явдал өрнөнө.

— Name, Title

Хэрэв хэн нэгэн 08:30-ийн галт тэрэг зогсоол дээр ирэхийг анхааран харсан бол ямар ч онцгой зүйл олж харахгүй байлаа. Хаалга онгойлгох тасалбар шалгагчид, галт тэрэгнээс буух цэргийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хүмүүс, нэгдүгээр зэрэглэлийн галт тэрэгнээс буугаад, гэнэтийн их дуу чимээнд орон цочирдож, нуруу нуруугаа харуулан тойрон зогссон найман хүүхэд гээд бүх зүйл энгийн байсан юм.
 

— Name, Title

Хүн бидний амьдралыг энэ өвгөн одод хичнээн олон сая сая живаа жил гэрэлтүүлж байгаа нь энэ бол доо. Мөнх тэнгэр нар, сар, од, эрхэс гээд өчүүхэн хүн биднээр мөн их тоглох юм гээч.

— Name, Title

Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын "ертөнцийг" танин мэдэхийн эхлэл нь "Дүблинчүүд" зохиол юм. Эл түүвэрт орсон өгүүллэгүүд нь 1904-1907 оны хооронд бичигдсэн бөгөөд реалист чиглэлийн бүтээлүүд зонхилно. Энэхүү түүврийн ач холбогдол нь Европын утга зохиол, тэр тусмаа өгүүллэгийн хөгжилд шинэ уур амьсгал, шинэ үе шатыг авчирч чадсанд оршино.

— Name, Title

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube