ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР!

Brain_evolution_сургуулийн_нэрэмжит_тэтгэлэгт_хөтөлбөр 

         Монгол Улсад анх удаа сургалтын байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөр нь сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг дэмжихээр англи хэлний сургалтын төлбөрийг 100 хувь хариуцаж байна. 
Энэхүү нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан тохиолдолд бүтэн жилийн турш сургалтын тэтгэлэг авахаас гадна манай хамтран ажилладаг байгууллагад дадлагжин, ажилд орох боломжтой.

Тавигдах_шаардлага:
               - хэл сурах хүсэл эрмэлзэлтэй байх
               - 2019-2020он хүртэл тогтвортой суралцах 
               - идэвхитэй, шинэ соргог зүйлд нээлттэй байх
               - зөв хандлагатай байх 
               - нийгэмд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх

Бүртгэлшалгаруулалт 
1. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ бэлдсэн формын дагуу бичиж явуулах ()
2. Ярилцлаганд орох
3. Шалгарсан хүмүүс доорхи материалыг бүрдүүлэх. 
               -Анкет бөглөх 
               -1 хувь цээж зураг 
               -Иргэний үнэмлэхний хуулбар 
               -Оюутны үнэмлэх

Жич: 2019.05.20-ны өдрийн 18:00 цаг хүртэл өргөдөл хүлээн авч, 2019.05.21-ний өдөр ярилцлаганд орж шалгарсан хүмүүсийн нэрсийг www.b-evolution.org -т байршуулна.

 

Сургалт болон хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг:
📞91001188, 99055855
🔗https://www.b-evolution.org/

 

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube