Манай сургалтын хөтөлбөрийн гол

онцлогын нэг нь

                                               зориулсан

                                                              нөхцөлд

                сурах 

                            - ыг эзэмшүүлэхэд оршино.

ХҮН БҮРТ

​ОНЦГОЙ УЯН ХАТАН

ЗӨВ ДАДАЛ

 

ЯРИАНЫ СУРГАЛТ

СОНСОХ-ДАВТАХ

Сургалтын ерөнхий агуулгыг задалж үзвэл, СОНСОХ-ДАВТАХ үндсэн хоёр зарчимд чиглэгдсэн  найман алхам дээр тулгуурлаж  үгийн сан, сонсгол, бичвэр, ярианы сургалт, ярианы дадал, дүрмийн тайлбар, дасгал ажил, сорил гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй.

Сонсох-давтах гэсэн зарчимд чиглэгдсэн үндсэн 8 алхамууд 

 

Хичээлийн агуулгыг шинэлэг арга зүй дээр тулгуурлаж бий болгосноороо онцлог бөгөөд өмнөх танхимийн  дан сургалтаар явдаг дүрэм болон унших бичих дээр тулгуурлахаасаа илүү сонсгол яриан дээр суурилдагаараа ач холбогдолтой.  

Алхамуудын Тодорхойлолт

Алхам 1 буюу үгийн сан нь хамгийн чухал суурь дадал бөгөөд үгийг зүгээр уламжлалт аргаар цээжлэх биш харин тухайн үгийн олон хэлбэрүүдээр дамжуулж ойлгоход гол зорилго оршино. Суралцагчдын хувьд энэхүү арга барил өмнөх үг цээжлэж байсанаас арай өөр шинэ учраас бүрэн ойлгож тодорхой өгүүлбэрт оруулж өөрийн болгох тал дээр асуудал үүсэх магадлалтай учраас  хамтдаа үгээ цээжлэнгээ олон салаа утга ухагдахууныг нь өгүүлбэрт оруулж хэрэглэж сурна. Энэхүү алхамын тусламжтайгаар дараагын Алхам 2 –г хэрэгжүүлэх ойлгох боломжтой төдийгүй тухайн үгийн хэрхэн хэрэглэхийг бодит байдалд ашиглаж эзэмшинэ. Нөгөө талаар үг болгоны цаад утга санаа нь өгүүлбэрийн утга санааг хэрхэн тодотгож байгаагаар нь ойлгож мэдэхэд чиглэгдсэн.

Алхам 2  буюу сонсох дадал нь хамгийн чухал дадлуудын нэг бөгөөд ярианы дадалтай болоход хамгийн их ач холбогдолтой. Түүнчлэн сонсох дадлын тусламжтайгаар англиар сэтгэж ярих чадварыг эзэмшихэд үндсэн суурь алхам болно. Ялангуяа анхлан сурч байхад сонсголын дасгалаар дамжуулж зөв дуудаж сурахад сонсголын дадлууд хамгийн чухал үүрэгтэй.

Алхам 3 дээр бичвэр нь сонссон зүйлээ бичиж тэмдэглэх. Сонссон зүйлээ бичсэнээр сонсох чадвар улам сайжрах төдийгүй тухайн агуулга тархинд боловсрогдож сурах үйл явцыг түргэсгэх ач холбогдолтой. 

Алхам 4 дээр дүрмийн тайлбар.  Тухайн алхам 2-н  сонсгол нь дүрмийн тайлбартайгаа уялдаж байгаа бөгөөд энэ нь алхамуудын уялдаа холбоо, заах арга барилыг цэгцтэй системтэй эзэмшихэд ач холбогдолтой. Дүрмийн тайлбарыг тухайн сонсох-давтах процесыг ашиглан өөрийн болгосноор ямар ч үед эргэлзээ, тээнгэлзэл, гацалт, андуурал гаргахгүйгээр дүрмийн дагуу ярьж сурдаг.

Алхам 5 дүрмийн дасгал ажлуудын зорилго нь дүрмийн хэрэглээг өмнөх үзсэн хичээлүүдтэй уялдуулж, илүү үр дүнтэй дүрмийг ойлгож бататгах зорилготой.  Нөгөө талаар суралцагчдын өмнө нь үзэж байсан буруу ойлголт хэрэглээг засч зөв дүрмийн цэгцтэй ойлголттой болгох зорилготой. 

Алхам 6  ярианы  сургалт буюу ярианы чадварыг илүү сайжруулах зорилготой энэхүү дадал нь суралцагчдын сэтгэн бодох, анализ хийх чадвар дээр тулгуурлан ярих чадварыг системтэй сайжруулна.   

Алхам 7 ярианы дадал нь өмнөх алхамууд дээр сурсан зүйлс дээрээ тулгуурлан өөрийн болгосон ярианы бүх ойлголт чадварынхаа хүрээнд аль болох англиар ярьж өөрсдийнхөө ярианы чадварыг сайжруулах зорилготой алхам билээ.   

       

Алхам 8 сорил. Англи хэлний үндсэн дадлуудыг эзэмшүүлэх зорилготой цахим болон танхимийн сургалтын хамгийн чухал, ач холбогдолтой алхам нь яах аргагүй 8 дугаар алхам буюу сорилын үе шат билээ. Энэхүү алхам нь тухайн суралцагчдын өмнөх эзэмшсэн 7 дадлуудыг хэрхэн өөрийн болгож, өөрийн сонссон харилцан яриа тогтоосон үгийн сан, ярианы сургалт дүрмийн тайлбар, гэх мэт алхамуудыг сорилын үр дүнгээр бататгаж шалгах зорилготой хэсэг билээ. Энэхүү хэсгийг суралцагчид маань үр дүнтэй хийснээрээ англи хэлний системтэй мэдлэгээ бататгаж цаашдаа өөрийн түвшингээ ахиулах суурь болоход хамгийн чухал үүрэгтэй.

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube