01/Vocabulary

Үгийн санг дан ганц үгээр цээжлэхээс илүү хэллэгээр цээжлэх нь илүү үр дүнтэй байдаг учраас үгийн сан дээр байгаа үгсийг хамгийн гол нь зөв дуудаж сурахын  зэрэгцээ 1-3 салаа утгыг цээжлээрэй. Тухайн цээжилсэн үгүүд дараагын алхамууд дээр эсвэл дараагын сэдвүүд дээр хэрэглэгдэх болно.Үгийн санг тод, чанга зөв дуудаж үүнийгээ рекорд хэлбэрээр (voice record) дуу хурааж явуулна.

02, 03/Listening

Киног үзэхдээ 3 удаа сонсоод 4 дахь дээрээ цээжээр бичнэ. Дахин 3 удаа сонсоно. Ингэж сонсох явцдаа өмнөх цээж бичгэн дээрээ улаан балаар засвар хийнэ. Тэгээд 4 дахь дээрээ цээжээр бичихдээ хасагдсан, нэмэгдсэн зүйлсээ засна.   Дахин 3 удаа сонсоод 4 дахь дээрээ цээжээр бичнэ. Ингэхдээ 2 дахь бичсэн зүйл дээрээ мөн адил засварыг хийж гүйцэтгэнэ. Нийт  9 удаа сонсож 3 удаа цээжээр бичсэн байна. Хийсэн байдлаа баталгаажуулж 3 удаа бичсэнээ зургыг дарж явуулна.

04, 05/ Grammar & Exercise

Тухайн сэдвийн дагуу  дүрмийн видео үзэнгээ аман дасгалыг доод талдаа 5 удаа хийсний дараа, дасгал ажил буюу алхам 6-г хийгээрэй.
Алхам 5 дээр заагдаж байгаа өгүүлбэр бүрийг чанга тод дуугаар доод талдаа 4 удаа давтан хэлж аман дасгал хийж рекордоор баталгуужуулан явуулна.

06/ Enriching sentences

6-р Алхамыг үр дүнтэй судлахын тулд номон дээр байгаа Step 6 хэсэгийн хэллэгүүдийг ашиглан өөр өгүүлбэрүүд зохиож тэрийгээ эхний ээлжинд дэвтэрийнхээ нэг талд бичээд нөгөө талд англиар яаж хэлэхийг бичнэ. Өгүүлбэрүүдээ нүдээрээ гүйлгэж уншаад шууд англиар хэлэх дадал хийнэ. Бодсоноо англиар хэлж чаддаг болтолоо давтан гүйцэтгэх хэрэгтэй. Хэлэхдээ гацахгүй, ээрэхгүй, түгдрэхгүй, алдаагүй хэлэх ба үүнийгээ баталгаажуулж  дуугаа хурааж явуулна.

07/ Speaking practice

Энэ алхамыг 2 янзаар гүйцэтгэх боломжтой.
1. Үзсэн киноны аудио файлыг Brain Evolution Step Four хуудаснаас авч киноны дүрүүдтэй ээлжлэн англиар ярих дадал хийнэ. Энэ нь ярианы хурдыг, темпийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
2. 6-р алхам дээр давтсан ярианы хэллэгүүдээ ашиглан танхим дээр яриа  үүсгэнэ. Ингэснээр өөрийн сурсанаа бодит байдал хэрэгжүүлж ашиглах чадвартай болно.

08/ Discussion

Энэхүү алхам нь тухайн суралцагчдын өмнөх эзэмшсэн дадлуудыг хэрхэн өөрийн болгож, өөрийн сонссон харилцан яриа тогтоосон үгийн сан, ярианы сургалт дүрмийн тайлбар, гэх мэт алхамуудыг сорилын үр дүнгээр бататгаж шалгах зорилготой хэсэг билээ.
Анхан шатны сорилын ажилд амаар давтан хэлэх ажлууд түлхүү байгаа нь чих онгойж ам задлах зорилготой.

Navigation

Холбоо барих

 

БЗД, 15-р хороо Американ дэнж хотхон, Tedment construction 44/4 тоот

9653-5500

9499-5507

  • Facebook
  • YouTube