Брайн Эволюшон  Тэтгэлэгт Хөтөлбөр

Өрсөлдөх чадвартай, хариуцлагатай, оюунлаг, эрүүл чийрэг залуус эх орны ирээдүй, чадварлаг боловсон хүчин билээ. Тиймээс бид амьдралын түвшинг үл харгалзан сурах чин эрмзэлтэй, зөв хандлагатай хэн бүхэнд тэгш боломж олгохоор Brain Evolution хөтөлбөрийг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байна.

Бид салбартаа хамгийн анх удаа жилийн хугацаатай хувь хүний ур чадварыгнэмэгдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд явж байна.

Хөтөлбөрийн хүрээнд англи хэлийг эзэмшүүлэхийн зэрэгцээ  багаар ажиллах, харилцааны чадвар, тасралтгүй суралцах, бүтээлч сэтгэлгээ, цагын менежмент, манлайллын ур чадварт суралцах цаашлаад  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгохоор ажиллаж байна.

Брайн Эволюшон Тэтгэлэгт Хөтөлбөрт Хамрагдах Журам

1.1 Дараах болзолыг хангасан тохиолдолд Brain evolution нэрэмжит тэтгэлгийг олгоно.  Үүнд:

Шинэтгэн сайжруулсан дэвшилтэд аргаар хэл сурах хүсэл эрмэлзэлтэй байх

Дэвшилтэд арга гэдгийг бидний өөрсдийн эх хэлээ сурсан төрөлх арга гэж бас ойлгож болно. Энэ аргын гол мөн чанар нь мэдээллийг чихээрээ хүлээн авч тодорхой алхамуудын тусламжтайгаар амнаасаа гаргах буюу яриж сургахад оршино. Энэ хөтөлбөрийн хүрээнд өмнөх сурдаг, мэдээлэл, мэдлэгийг хүлээн авдаг байсанаас эсрэг үйлдэлээр буюу сонсох-давтах гэсэн зарчимд тулгуурлаж  ярианы хэлийг эзэмших юм. Тэгэхээр та ийм аргаар хэлийг эзэмших хүсэлтэй байна уу?

Хариуцлагатай байх

Хариуцлага гэдгийг зөвхөн өөрийнхөө өмнө хүлээсэн бус бусдын өмнө хүлээж буй хариуцлага гэдгээр ойлгоорой. Учир нь хөтөлбөрийн хүрээнд баг, хамтын үйл ажиллагаагаар зорилгодоо хүрэхэд тулгуурлаж байгаа. Жишээлбэл: Та BRAIN EVOLUTION Ггэдэг завин дээр зорилго нэгтэй хамт олонтойгоо хамт нэг нэг сэлүүртэйгээр зорилгодоо хүрэхээр хамтдаа жилийн турш тасралтгүй сэлүүрдэхээр далайн эргээс хөдөллөө гэж төсөөлье.  Багш маань яаж хэрхэн сэлүүрдэх, юун дээр анхаарах, яавал илүү байх талаар чиглүүлэх ЧИГЛҮҮЛЭГЧ. 3-4 сар тасралтгүй амжилттай сэлүүрдлээ. Магадгүй нэг өдөр хэн нэгэн сэлүүрдэхээ зогсоовол завь маань буруу тийшээ хазайх, хүрэх газраа очтол төөрөх юмуу очиж чадахгүй замдаа гацах эрсдэлтэй. Энэ нь та зөвхөн өөрөө өөртөө хариуцлага алдаж буй хэрэг биш, сууж яваа завиныхаа өмнө, чиглүүлж яваа багшийнхаа өмнө, хамгийн гол нь зорилго нэгт хамт олныхоо өмнө хариуцлага алдаж буй хэрэг болно.  Та хариуцлагатайгаар өдөр бүр, чармайн сэлүүрдэж чадах уу? Үүнд бэлэн байна уу?

Тууштай байх

2020/03/01/2021/03/01 хүртэлх хугацаанд цагаан сар, наадам, шинэ жил мөн зуны амралт болдог. Хэрэв та хөтөлбөрт хамрагдвал нэг жилийн зуны амралтыг сурч, хөгжихэд зарцуулах хэрэгтэй болно. Мөн нийтийн баяр ёслолооор хуулийн дагуу амрах ёстой хэдэн өдөр амраад хөтөлбөрөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Магадгүй та тодорхой хэмжээгээр өөрийн амралтандаа өөрчлөлт оруулах байх, үүнд бэлэн үү?

Сурч боловсрох өндөр сэдэлтэй байх

Тухайн хүний сурах сэдлийг ажил эрхэлдэг, оюутан залуус, гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүдэд арай өөр өөр асуулгаар тодруулж байгаа.

Оюутан залуусын хувьд зорилго, зорилт нь хөрсөн дээрээ буюу бодит байдалд хэр нийцэж байгааг тодруулна. Жишээ нь: Дөрвөн хөлтэй ширээ байна гэж төсөөлье. Ширээний  дөрвөн хөл нь бүгд хамт байж тогтвортой байдагтай адил таны тодорхой нэг зорилгод хүрэхэд доод талдаа дөрвөн хөл байх нь гарцаагүй. Энэхүү дөрвөн хөлний нэг хөл буюу англи хэлийг эзэмшихэд манайх таньд туслан дэмжиж нэг хөлийг тань босгож байгаа юм. Мэдээж ганцхан хөлөө босголоо гээд таны ирээдүйн тухайн зорилго бий болохгүй. Тиймээс таны зорилгод хүрэх бусад хөлнүүдээ юу гэж харж байна вэ? Хэрэв босгож байгаа бол юу хийж байна вэ?

Ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд харьцангуй хөрсөн дээрээ буусан, юу хийх, юу хийхгүй, хүчтэй тал юу болох, сул тал юу болох зэргийг мэддэг. Тиймээс тухайн хүний өнгөрсөн, одоо, ирээдүйтэй уялдуулна тодорхойлно.

Гэртээ хүүхдээ хардаг эцэг, эхчүүдийн хувьд өсөлтөд сэтгэлтэй хэр зэрэг байна гэдгээр түлхүү тодорхойлно.

Зөв хандлагатай байх

Хүн бүр өөр өөр орчин, нөхцөлд өссөн, хүмүүжилтэй, хүрээлэлтэй. Нэг үгээр хэлбэл хэдий адилхан шинж чанартай ч  өөр хоорондоо маш ялгаатай.  Хамтын ажиллагаагаар зорилгодоо хүрэхэд зөв хамт олон бүрдүүлэх цаашилбал зөв хандлагатай хүн байх нь маш чухал.

Нийгэмд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх

Манайх улс төр, шашинаас хамааралгүй ашгийн бус, төрийн бус байгууллага. Нийгэмд буюу хүмүүсийн амьдралд бодит хувь нэмэр оруулах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.Тиймдээ ч хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчидаа бусдынхаа төлөө гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсэж байна. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчим улс орныхоохөгжил дэвшилд нэмэр болох юм.

2020-2021 он хүртэл тогтвортой суралцах 

Сургалт онлайн болон танхимыг хослуулж явагддаг бөгөөд онлайн сургалт 7 хоногт 6 удаа, танхимын сургалт долоо хоногт 2 удаа хичээллэнэ. Танхимын сургалтын гариг болон цагыг сонгох боломжтой.  Хамгийн гол нь зорилгодоо хүрэх тодорхой хэмжээний гүйцэтгэлийг өдөр бүр хийх шаардлагатай болно.

16- оос дээш настай байх

16-гээс дээш насны ихэнхи хүмүүс хэн нэгний хүсэлтээр, шахалтаар биш, өөрсдийн хүсэл тэмүүлэл, зорилгод хөтлөгдөн сурахыг ухамсарласан байдаг учраас насны доод төвшиний хязгаарыг тавьсан болно.

Англи хэлний төвшин B1 буюу дундаас доош байх

Хэлний түвшинг англи хэлний ярианы төвшингээр тодорхойлно. Дүрмийн дагуу англи хэлээр ойр зуурын яриаг төвөггүй  харилцан ярьдаг хүмүүст бус, түүнээс доогуур төвшинтэй хүмүүст чиглэгдсэн хөтөлбөр юм.

 

1.2  Брайн эволюшон хөтөлбөрт хүрээнд сонгон шалгаруулалт хийж  12 сарын турш англи хэлний сургалтын тэтгэлэг олгоно.

            

Хоёр: Шалгаруулах явц

2.1 Энэхүү журмын болзол хангасан суралцагч өөрийн суралцах хүсэлтээ

https://forms.gle/8GFCJuv5Mcwdnqt78

линк дээр дарж бичиж ирүүлнэ. Энэхүү хүсэлтэнд:

-  Өөрийн товч намтар

-  Хүсэлт гаргаж буй шалтгаан

-  Цаашдын хүсэл тэмүүлэл

-  2020оны 03 сараас 2021 оны 03 сар хүртэлх жилийн төлөвлөгөө зэргийг тусгасан байна.  

2.2 Шаардлага хангасан суралцагчидтай  ярилцлагын цаг товлож биечлэн ярилцлага авч  шалгаруулна.

2.3 Тэтгэлэгт шалгарсан суралцагч холбогдох материалыг бүрдүүлж ажлын тав хоногын дотор бүртгэлээ баталгаажуулна.  

2.4 Захиргааны болон гэмт хэргийн зөрчил гаргасан, тэтгэлэгт хамрагдахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, сургуулийн ёс зүйн болон бусад дүрэм журмыг зөрчсөн нь батлагдвал тэтгэлэг олголтыг бүрмөсөн цуцална.

 2.5 Шалгаруулалт 2020/03/02 хүртэл үргэлжлэх болно.  

Гурав. Брайн эволюшон  хөтөлбөрийн тэтгэлгийн хэмжээ

3.1 Брайн эволюшон хөтөлбөрт хүмүүсийг сонгон шалгаруулж тус бүр 12 сарын турш тэтгэлэг олгогдоно.

3.2 Brain evolutuion тэтгэлэгт хөтөлбөрт шаардлага хангасан хүмүүст хөтөлбөрийн хүрээнд явуулж байгаа бүх үлй ажиллагаа, сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. 

3.3 Нэг хүнд ногдох  сургалтын нийт төлбөр буюу тэтгэлгийн хэмжээ нь 3,500,000 төгрөг байна.

3.4 Брайн эволюшон хөтөлбөрийн сургалт  "Сургалтын үйл ажиллагааны  журам"-ын дагуу явагдах бөгөөд 3.3-т зааснаас бусад гарах зардлыг суралцагч өөрөө хариуцна.

 

Тав. Тэтгэлэгт шалгарсан хүмүүсийн бүрдүүлэх материал

4.1 Тэтгэлэгт шалгарсан хүмүүс доорхи материалыг бүрдүүлэн өөрийн биеээр хүрэлцэн ирж бүртгэлээ баталгаажуулна. 18 нас хүрээгүй бол өөрийн эцэг эхийн аль нэгэнтэй нь хамт ирж гэрээ байгуулна.  

1. 4 хувь цээж зураг /3,5*4,5 хэмжээтэй/

2. Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний хуулбар 2 хувь

3. Анкет 1 хувь

4. Амлалтын бичиг 1 хувь

5. Гэрээ 2 хувь

6. Сургалтын материалын төлбөр. Дансаар төлсөн тохиолдолд баримтаар баталгаажуулна. 

Нийтлэг асуулт хариулт

Сургалтын Үйл Ажиллагааны Журам

​Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Заах хичээлийн нэр: Англи Хэл

1.2 Судлах улирал: 4

1.3 Брайн Эволюшон  тэтгэлэгт хөтөлбөрийн  сургалт нь унаган хэлтэй хүн шиг ярьж сурахад чиглэгдсэн танхимын болон онлайн хэлбэрт суурилсан сургалт юм. 

1.4 Энэ журам нь Брайн Эволюшон тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтанд тавигдах үндсэн шаардлагыг тогтоож, сургалт зохион байгуулахад оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1.5 Энэ журам нь европын хэлний стандарчлалд нийцсэн тусгай боловсруулагдсан сургалтын хөтөлбөрөөр суралцагчдад англи  хэлийг эзэмших тэгш боломжыг олгоход чиглэнэ.

 

Хоёр. Сургалтын  зорилго

2.1 Англи хэлний хичээлийн уламжлалт арга барилыг шинэчлэн өөрчилж интернет цахим орчинд тулгуурлан, танхим болон цахим сургалтыг үр дүнтэй хослуулах сургалтын шинэлэг, үр дүнтэй аргыг суралцагчдад танин мэдүүлэх,  сонсгол ярианы чадварууд дээр суурилан тухайн суралцагчийг унаган англи хэлтэй хүн шиг яриулж сургах нэн тэргүүний зорилго юм.

2.2 Суралцагчдын түвшин бүрийн онцлогт тохирсон заах арга барил хийгээд унаган хэлтэй хүн шиг яриулж сургах энэхүү дэвшилтэд арга маань хамгийн багадаа зургаан сарын сургалттай бөгөөд сард нэг түвшин ахиулахад чиглэгдсэн хөтөлбөртэй.  

2.3 Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтаар хэлийг дэвшилтэд аргаар сургахаас гадна суралцагсадын баг хамтын ажиллагааг хөгжүүлэх, хариуцлага, идэвхитэй байдлыг хурцлах, бие даан өөрийгөө хөгжүүлэх арга барилд сургахад удаах зорилго оршино.

 

Гурав. Сургалтын хөтөлбөр

3.1 Сургалтын хөтөлбөрт онлайн болон танхимын сургалтыг хослуулсан европын хэлний нэгдсэн стандартчилалд нийцсэн A1-анхан, A2-ахисан анхан, B1-дунд, B2-ахисан дунд, B2-C1-ахисан, C1-бизнесийн гэсэн нийт зургаан түвшиний сургалттай.

3.2 Хичээлийн агуулгыг тодорхой сургалтын туршлага шинэлэг арга зүй дээр тулгуурлаж бий болгосноороо онцлог бөгөөд өмнөх уламжлалт танхимийн сургалтын унших бичих дээр тулгуурладагын эсрэг үйлдэл буюу сонсгол яриан дээр тулгуурласанаараа ач холбогдолтой. 

3.3 Сургалтын ерөнхий агуулга,  СОНСОХ-ДАВТАХ үндсэн хоёр зарчимд чиглэгдсэн  найман алхам дээр тулгуурлаж  үгийн сан, сонсгол, бичвэр, ярианы сургалт, ярианы дадал, дүрмийн тайлбар, дасгал ажил, сорил гэсэн үндсэн бүрэлдхүүнтэй. Танхимын сургалтын мөн чанар нь хэл сурахад тулгарч буй  бэрхшээл, айдас асуудал, эргэлзээтэй зүйлсийг суралцагч  тус бүрээс олж илрүүлэх, зөв чиглүүлэхэд оршино.

3.4 Түвшин бүрт боловсруулсан сургалтын календарчилсан болон сэдэвчилсэн хөтөлбөр дагуу сургалтыг явуулна.

 

​Дөрөв. Сургалтын арга зүй, төлөвлөгөө

​4.1 Бичих-унших дээр бус сонсох-давтах дээр суурилсан сургалт маань зөвхөн танхимд хичээллэх, нэг хэвийн хэвшмэл сургалтын хөтөлбөрийг эсрэг буюу төрөлх аргаар хэлийг эзэмшүүлэхийн зэрэгцээ суралцагч бүрийн айдас бэрхшээл, саадуудыг тодорхойлж  давуу болон сул тал дээр түлхүү чиглэгдсэн уян хатан сургалтын арга зүйтэй.   

4.2  Унаган хэлтэй хүн шиг яриулж сургах энэхүү дэвшилтэд аргын сургалт маань  хамгийн багадаа зургаагаас найман сарын сургалттай бөгөөд нэг сард нэг түвшин ахиулахад чиглэгдсэн.

 ​Тав. Суралцагчдыг үнэлэх журам  

​5.1 B.E –ны бүхий л түвшиний сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу суралцагчийн цогц чадамжийг үнэлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

5.2 Журмын хэрэгжилтэнд үйл ажиллагаа хариуцсан менежер, хариуцсан багш нар хамтран хяналт тавина.

5.3 Хичээлийн хөтөлбөр, стандартад заагдсан аргачлалын дагуу суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхэд A, B, C, D, E гэсэн үсгэн болон процентон дүн хэрэглэнэ.

5.4 Суралцагчийн процентон дүн нь явцын болон шалгалтын дүнгийн нийлбэрээс бүрдэнэ. Явц болон шалгалтын дүн 70:30 хувиар тооцно.  Ингэхдээ ирц 5%, хичээлийн идэвхи  оролцоо- 20%, бие даалт  -20%, сорилын үр дүнтэй байдал 25%, түвшин ахиулах шалгалт 30% зэргийн нийлбэрээр гарна.

5.5 Хичээлийн явц болон шалгалтын нийлбэр дүн 80% ба түүнээс дээш тохиолдолд тухайн түвшинд тэнцсэнд тооцож дараагын түвшинд суралцана.

5.6 Явц болон шалгалтын дүнгийн нийлбэр 85% аас дээш дүнтэй суралцсан суралцагч бүрт ЯРИАНЫ ДАДЛЫН ХӨТӨЧ номыг бэлэглэнэ.

5.7 Хичээлийн явцын процентон дүн 60%- аас бага тохиолдолд явцын үнэлгээг үл тооцов гэж тэмдэглэн шалгалтанд оруулахгүй ба тэтгэлэгийг зогсооно.

 

Зургаа. Суралцагчдын  эзэмших мэдлэг, чадвар

6.1    A1 АНХАН ТҮВШИН  

Хэлний ойлголт маш хязгаарлагдмал юмуу үсгээ мэддэг хүмүүст чиглэгдсэн.

Хүмүүстэй харилцах суурь тавигдах ба  өдөр тутмын хэллэг, илэрхийлэл, энгийн өгүүлбэр зэргийг ашиглаж сурна.

72 цагын сургалттай     24 нэгж хичээл

6.2    A2 АХИСАН ТҮВШИН  

Гадаад  хэлний суурь ойлголттой хүмүүст чиглэгдсэн.

Өдөр тутмын үйл хэргийн талаар мэдээлэл солилцох, нийтлэг илэрхийлэл, өгүүлбэрээр харилцах болон ойлгох чадвартай болно.

72 цагын сургалттай   24 нэгж хичээлтэй

6.3    B1 ДУНД ТҮВШИН  

Гадаад хэлэнд тодорхой туршлагажсан хүмүүст чиглэгдсэн.

Мэргэжлийн бус сэдвийн хүрээнд энгийн боловч дэс дараалалтай ярилцан ойлголцох чадвартай болно.  

101 цагын сургалттай   24 нэгж хичээлтэй

6.4    B2 АХИСАН ДУНД ТҮВШИН  

Гадаад хэлний чадвар сайтай бөгөөд илүү сайжруулах хүсэлтэй хүмүүст чиглэгдсэн.

Тодорхой болон тодорхой бус сэдвийн хүрээнд дахь гол санааг бүрэн ойлгох бөгөөд тод,  төвөггүй харилцан ярилцах чадвартай болно.

115  цагын сургалттай   24 нэгж хичээлтэй

6.5     B2 – C1 АХИСАН ТҮВШИН  

Гадаад хэлний чадвараа ахисан түвшинд хүргэх хүмүүст чиглэгдсэн.

130 цагын сургалттай   24 нэгж хичээлтэй

6.6     C1 БИЗНЕСИЙН  ТҮВШИН

Бизнесийн хүрээнд өөрсдийн хэлний чадвараа сайжруулах хүсэлтэй ахисан түвшиний хүмүүст чиглэгдсэн. Мэргэжлийн юмуу академийн хүрээлэлд сонссон бүхнээ ойлгохын  зэрэгцээ өөрийгөө итгэл төгс илэрхийлэх чадвартай болно.

115 цагын сургалттай   24 нэгж хичээлтэй

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube