04:57 – Ямар тохиолдолд степент олгогдох вэ?

05:59 – Хамрагдах боломжтой клубууд байгаа юу?

06:34 – Дан ганц онлайн сургалт авч болох уу?

Podcast №2-оос илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

07:09 – Хөтөлбөр хэзээ эхлэх вэ?

Хорио 4 дүгээр сарын 1 хүртэл хойшлосон учир хичээллийг онлайн хэлбэрээр явуулж эхэллээ. Энэ тухай Podcast №2-оос илүү дэлгэрнгүй мэдээлэл аваарай.

07:43 – Идэвхижүүлэлт, урамшуулал байгаа юу?

08:28 – Бүтэн жилийн хугацаанд хэрхэн урамшуулах вэ?

08:55 – Дүгнэлт

00:24 – Brain Evolution хөтөлбөр гэж юу вэ?

01:00 – Brain Evolution хөтөлбөрийн олгож буй боломжууд

01:20 – Нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй юм уу?

02:06 – Хөтөлбөрийн тавигдах шаардлага нь юу вэ?

02:47 – Хөтөлбөрийн шалгуур яаж явагдах вэ?

03:53 – Хөтөлбөрийн бүртгэл явагдах хугацаа?

Бүртгэл явагдах хугацаа хорио дуусах хугацаа буюу 4 дүгээр сарын 1 хүртэл хойшлогдсон.

04:14 – Хөтөлбөр насны хязгаартай юу?

04:33 – Сургалтын явагдах зарчим юу вэ?

Холбоо барих

99974857 Асуулга болон Тесттэй холбоотой асуулт

96535500 Сургалттай холбоотой асуулт

Сургалтын арга барил

Brain evolution хөтөлбөр онлайн болон танхимийн сургалтыг хослуулан дэвшилтэд аргаар сургалтаа явуулдаг. Энэ нь  суралцагч төвтэй, уламжлалт арга барилыг эвдэн шинэчилэн сайжруулсан аргаар явагддагаараа бусад сургалтын төв, хэлний курсүүдээс ялгардаг түүгээр ч зогсохгүй энэхүү аргачлал нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл сонсох-давтах дээр тулгуурласан дэвшилтэд аргаар сургалтаа явуулдаг нь нэг талаараа дэвшилтэд арга ч нөгөө талаараа бидний төрөлх хэлээ сурсан аргатай адил юм. Тодруулбал бид уншиж бичиж сурахаасаа өмнө эцэг эхийнхээ яриаг сонсоод тэрийгээ илэрхийлэх замаар ярьж сурдагтай адилтгаж болно. 


Дэвшилтэд сургалтын гол зарчим болох “сонсох-давтах” аргачлалаар ярьж сурахад ихэнхи хүмүүсийн хувьд  тодорхой хугацаанд хэл сурахдаа уламжлалт арга буюу  унших, бичих, сонсох байдлаар мэдээллийг хүлээж аваад сурчихсан байдагт асуудал үүсдэг. Ингэснээр ярих явцад саад учирч хичнээн ойлгож байгаа ч буцааж гарах буюу ярьж чаддаггүй.  Тиймээс бид энэ асуудал, дутагдалыг арилгахад чиглэгдсэн “сонсох-давтах” зарчимыг хэрэгжүүлэх 8 алхамт  гүйцэтгэлийн сургалтыг боловсруулсан ба эдгээр алхамын тусламжтайгаар мэдээллийг чихээрээ хүлээн авч тархинд боловсруулах, логик дэс дараалалтай, системтэйгээр өдөр бүр бага багаар бодсоноо англиар илэрхийлэх зарчимаар ярьж сурах арга барилд суралцдаг. 

Онлайн сургалт

Өмнө нь манайх зөвхөн танхим, онлайн хосолсон байдлаар явагддаг байсан бол 2020 оноос эхлээд “Онлайн” гэсэн байдлаар онлайн сургалтанд нэмэлт дэвшилт оруулж өгсөн. Ингэснээр хөдөө орон нутагт байдаг хүмүүст манай тэтгэлэгт хөтөлбөрт суралцах боломж нээгдэж байгаа юм.  Brain evolution хөтөлбөрийн сургалт гол төлөв яриан дээр суурилж явагддаг учир онлайн сургалт ч мөн адил суралцагч төвтэй яриан дээр суурилж явагдана.
Хосолсон болон Онлайн сургалтын  ялгаа нь ярианы дадал үүсгэх орчин нөхцөлийн хувьд ялгагдаж байгаа.
Тодорхойлбол “Хосолсон”-өөр суралцвал заавал танхим дээр ирж багш болон бусад суралцагчидтайгаа ярианы дадал үүсгэдэг. Давуу тал нь идэвхижүүлэх үйл ажиллагаанууд болох клубууд, идэвхжүүлэлтийн тоглоомууд спорт арга хэмжээнүүд, мөн бусад хамт олноороо оролцох үйл ажиллагаанд шууд байдлаар хамрагдах боломжтой байдаг.
Харин “Онлайн”-аар аппликейшныг ашиглан ярианы дадал үүсгэдэгээрээ илүү цаг хэмнэхийн зэрэгцээ суралцагч хүссэн газраасаа хичээллэх боломжтой. Нөгөөтэйгүүр онлайн сургалт нь Улаанбаатар хотод оршин суугаа иргэд гэхээсээ илүүтэй орон нутагт суугаа хүмүүст зориулан гаргаж байгаа хөтөлбөр юм.   

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube