STUDY  and   ENJOY

THE   CLUBS  

Тогтмол бүжгээр хичээллэснээр урьд өмнө нервтдэг байсан асуудлуудад энгийн тайван хүлээцтэй хандаж өдөр тутмын ажил амьдралаа зөв дадал, амжилт, шинэ санаагаар дүүрэн байлгаж бие, амьсгал, оюун ухаан гурваа нэгтгэн зөв зам, зөв хэмнэл, зөв дадлыг бий болгохын зэрэгцээ түргэн сэтгэх, сэргэлэн цовоо, ухаалаг, тэвчээртэй, бусадтай нийтэч, эелдэг хандаж манлайлагч байж болох чадварыг төлөвшүүлнэ.

Brain evolution-д хэл сурангаа цагийг зугаатай, идэвхитэй, зөв,  үр бүтээлтэй өнгөрүүлэх, сурах үйл явцыг дэмжих зорилготой бүжгийн клубд идэвхитэй хичээллээрэй. 

 ИОГЫН  

АЧ ХОЛБОГДОЛ

  • Биеийн хөшинг, ядаргаа арилж эрч хүчтэй болно

  • Бүх бие эрүүлжиж залуу сайхан төрхөө хадгалах боломжтой болно

  • Жин хасч, галбиржин турна

  • Нурууны өвдөлт багасч арилна

  • Илүү эрч хүчтэй болж ажлын бүтээмж нэмэгдэнэ

  • Булчингийн уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.

  • Өөрт массаж хийх аргаар булчингийн ачааллыг багасгана.

  • Хөл гарны булчинг чангаруулна.

  • Холбоос эдийн уян хатан байдлыг сайжруулна.

  • Зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэлийг бууруулна.

  • Бодол санаа мэдрэхүйгээ ажиллууснаар сэтгэлгээний хурд нэмэгдэнэ.

  • Нурууны диск дээр ирэх ачааллыг бууруулах нь нугасан дахь мэдрэлд мөн зай гаргаж өгнө.

  • Нурууг тэгшилнэ.

  • Дотоод шүүрэл тунгалаг, хоол боловсруулах болон бодисын солилцооны системийг сэргээнэ.

БҮЖГЭЭР ХИЧЭЭЛЛЭХ 

АЧ ХОЛБОГДОЛ

  • Бүжиг хэмээх энэ гайхалтай урлаг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг ийнхүү зөвлөж байна. Хамгийн эхний ашигтай тал нь зүрхний өвчнөөс сэргийлнэ. Харин дараа нь... мэдээж, жин хасна. Үнэхээр бүжгээр хичээллээд долоо хоногийн дараа гэхэд л мэдэгдэхүйц үр дүн үзүүлдэг аж. Тиймээс би та бүхэндээ бүжиг яагаад чиний биед сайн нөлөө үзүүлдэг вэ гэсэн асуултанд итгэлтэйгээр хариулах 8 шалтгааныг хүргэж байна.

  • Зүрхэнд дасгал болдог
    Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг бусад биеийн тамирын дасгал, хөдөлгөөнтэй ижил үр дүнтэй. Тухайлбал, гүйлт, аеробикийн нэгэн адил бүжиг нь эрч хүчийг нэмэгдүүлж, ясыг бэхжүүлж, булчингийн өвдөлтөөс сэргийлдэг. Энэ тухай ч мөн мэргэжилтнүүд батлан хэлдэг. Америкийн спорт эмчилгээний үндэсний академийн ахлах физиологич хэлэхдээ “Бүжиглэх нь зүрхний үйл ажиллагаанд уламжлалт аргаас илүү үр дүн үзүүлж чаддаг” гэсэн байдаг. Түүнчлэн бүжгээр хичээллэснээр уян хатан байдлыг нэмэгдүүлж, булчингийн үйл ажиллагааг ч бэхжүүлдэг байна.

  • Хөгжилтэй
    Хэрвээ дасгал сургуулилт нь тааламжтай санагдахгүй бол хүмүүс хэзээ ч дахиж явахыг хүсэхгүй. Харин эсрэгээр нь дасгал, сургуулилт нь түүнд хөгжилтэй санагдаж эхэлвэл улам бүр идэвхийлэн хийдэг. Бүжиг яг л ийм. Учир нь бүжиглэх үед хүний биеэс сайхан мэдрэмжийн серотонин, эндорфиний даавар ялгардаг байна. Олонхи хүн би дасгал хийгээгүй, бүжиглэж байна гэж боддог. Гэтэл үнэндээ тэд хөгжилдөнгөө дасгал хийдгээ мэддэггүй.

  • Олон нийтийн
    Мэдээж, бүжиг бол багийн, хосын, олон нийтийн урлаг эсвэл спорт. Эцсийн дүндээ чи зөвхөн өөртөө зориулж бүжиглэдэггүй шүү дээ. Хэн нэгэнтэй, хамт олонтойгоо, хостойгоо бүжиглэдэг. Тэгээд ч хамтдаа хийсэн дасгал сургуулилт, ганцаараа хийснээс илүү үр дүнтэй байдаг шүү дээ.

  • Хэн ч хийж чадна
    Бүжгийн хамгийн сайхан нь хүн бүр бүжиглэж чаддагт байгаа юм. Зарим хүн өөрсдийгөө бүжиглэж чаддаггүй, авьяасгүй гэж боддог. Үнэндээ тэд хэд хэдэн удаа дасгал хийгээд л бүжгийн амтанд дурлаж эхэлнэ дээ. Хэрэв чи тэдний нэг бол яг одоо өрөөндөө хөгжмөө чангалаад хөгжмийн аясаар хүссэн хөдөлгөөнөө хийгээд үз. Аяндаа л хөгжим чамайг хөтлөөд явчихна. Хүн бүр бүжиглэж чадна. Гэхдээ хүн бүхэн шилдэг бүжигчин байх албагүй. Ямар бүжгийн тэмцээнд шалгуулах гэж байгаа биш. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ бодож байгаа хэрэг шүү дээ.

  • Тархины үйл ажиллагааг сайжруулдаг
    Зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг шигээ тархинд ч бас сайн нөлөөтэй. Оюун ухаан, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Ялангуяа унших, ухаан сорьсон тоглоомонд чадвар дээшлүүлдэг. Судалгаагаар бүжиг сэтгэцийн олдмол өвчний эрсдэлийг 76 хувиар бууруулдаг гэжээ. Дашрамд сонирхуулахад, оюун ухаан сэргээхэд бүжгээс гадна дугуй унах, алхах, гэрийн ажил ч бас сайнаар нөлөөлдөг аж.

  • Бие хөнгөрдөг
    Өргөн, далайцтай янз бүрийн хөдөлгөөнүүд нь чиний биед зориулсан хамгийн том аврагч. Өөр төрлийн холимог хөдөлгөөнүүдийг хамтад нь, олон дахин тогтмол хийснээр чиний бие аяндаа л хөнгөрөөд ирнэ.
    бүжиглэх нь биеийн тэнцвэржилтийг сайжруулдаг аж. Тэгэхээр амархан тэнцвэрээ алдаж унах аюулаас сэргийлдэг байх нь. Харин нас дээр гарсан үед ч биеийн тэнцвэрээ хадгалах чадвар нь хэр бүжиглэснээс шалтгаална гэсэн үг. Мөн тэсвэр хатуужилтай болгоно.
    эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө хамтдаа бүжиглэцгээе.

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube