Манай байгууллага нь сайн санаат, боловсрол, хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Brain evolution тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа.  Brain evolution (Брайн Эволюшин) гэдэг нь оюуны хувьсал гэсэн утгатай англи үг юм.

 

 2019 онд сургалтын байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд жилийн хугацаатай англи хэлний Brain evolution тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан гаргасан анхдагч байгууллага юм.

Анх зөвхөн англи хэлний тэтгэлэгийн сургалтаар эхэлж байсан бол  одоо үйл ажиллагааны чиглэлээ улам тэлсээр байгаа.

Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд анализ дүгнэлт хийн гаргасан өөрчлөлт дэвшилт нь манайд суралцаж байгаа болон суралцахаар бүртгүүлсэн залуусын хүсэл мөрөөдлийг өвөртөлж байгаа учраас хариуцлагатай шууд байдлаар уялдаж байгаа. Тиймээс тэдэнд илүү үр өгөөжтэй суралцах, цаг завыг хэмнэх, тасралтгүй суралцахад хурцлан идэвхижүүлэх, дэмжлэг, чиглүүлэг түлхүү өгч тулж ажиллах тал дээр төвлөрч өөрчлөлт шинэчлэлтийг тогтмол хийсээр байгаа.  Жишээлбэл: Бид энэ жилээс хөтөлбөртөө шинээр Soft skill буюу дотоод ур чадварыг хөгжүүлэх сургалт нэмэн оруулсан байгаа. Soft skill-ийн сургалтад Манлайлах, Багаар ажиллах, Цаг төлөвлөх, Харилцааны ур чадвар гэсэн сургалтууд багтаж байгаа. Эдгээр сургалт нь англи хэлээр заагдахаараа онцлогтой. 

 

Мөн онлайн сургалтыг дэвшилтэд байдлаар явуулж эхэлсэн.

Өмнө нь манайх зөвхөн танхим, онлайн хосолсон байдлаар явагддаг байсан бол 2020 оноос эхлээд “Онлайн” гэсэн байдлаар онлайн сургалтанд нэмэлт дэвшилт оруулж өгсөн. Ингэснээр хөдөө орон нутагт байдаг хүмүүст манай тэтгэлэгт хөтөлбөрт суралцах боломж нээгдэж байгаа юм.  Brain evolution хөтөлбөрийн сургалт гол төлөв яриан дээр суурилж явагддаг учир онлайн сургалт ч мөн адил суралцагч төвтэй яриан дээр суурилж явагддаг.

 

Ихэнх сургалтуудын онлайн хичээлүүд видео тайлбар хичээлээр зөвхөн багш ярих байдлаар явагддаг бол Brain Evolution хөтөлбөр нь видео хичээлүүд нэмэлтээр суралцагчид багштайгаа шууд онлайнаар ярилцаж ярианы дадал үүсгэх боломжийг олгосноор онлайн сургалтын явцад суралцагчидад чиглүүлэг, дэмжлэг түлхүү өгч илүү идэвхжүүлсэн байдлаар ярианы чадварыг сайжруулах арга зам нээгдэж байгаа.

Мөн тухайн суралцагч онлайн сургалтад групп байдлаар хамтран хөгжих, бие биенээ дэмжих, бусдаасаа суралцах, санаа бодлоо хуваалцах зэргээр хамтын ажиллагааг түлхүү оруулж өгснөөрөө илүү хурдацтай, зугаатай байдлаар яриа үүсгэдэг нь сурах үйл явцад маш их давуу тал болдог. Монголын зүйр үгэнд “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэсэн үг байдаг шүү дээ. Тийм ч учраас ганцаараа асуудалд цухалдаж суухгүй хамт олноосоо мэдэхгүй, чадахгүй зүйлсээ асууж, мөн багшийн зөвлөмж чиглүүлэгийн тусламжтайгаар үр дүнтэй суралцах, зогсолтгүйгээр урагшлах чадамж бий болж байгаа юм.

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube