Сургалтын үндсэн тодорхойлолт болон алхамууд 

1. Хичээлийн зорилго:  Англи хэлний хичээлийн уламжлалт арга барилыг шинэчлэн өөрчилж интернет цахим орчинд тулгуурлан, танхим болон цахим сургалтыг үр дүнтэй хослуулах сургалтын шинэлэг, үр дүнтэй аргыг суралцагчдад танин мэдүүлэх,  сонсгол ярианы чадварууд дээр суурилан тухайн суралцагчийг унаган англи хэлтэй хүн шиг яриулж сургах нэн тэргүүний зорилго юм. Энэхүү сургалтаар хэлийг дэвшилтэд аргаар сургахаас гадна суралцагсадын баг хамтын ажиллагааг хөгжүүлэх, хариуцлага, идэвхитэй байдлыг хурцлах, бие даан өөрийгөө хөгжүүлэх арга барилд сургахад удаах зорилго оршино. 

 

2.   Хичээлийн товч агуулга: Хичээлийн агуулгыг шинэлэг арга зүй дээр тулгуурлаж бий болгосноороо онцлог бөгөөд өмнөх танхимийн  дан сургалтаар явдаг дүрэм болон унших бичих дээр тулгуурлахаасаа илүү сонсгол яриан дээр тулгуурласанаараа ач холбогдолтой.  Сургалтын ерөнхий агуулгыг задалж үзвэл ,  СОНСОХ-ДАВТАХ үндсэн хоёр зарчимд чиглэгдсэн  найман алхам дээр тулгуурлаж  үгийн сан, сонсгол, бичвэр, ярианы сургалт, ярианы дадал, дүрмийн тайлбар, дасгал ажил, сорил гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй. Хамгийн сүүлийн сорил хэсэг дээр тухайн суралцагчдын бүтээлч байдал болон өмнөх алхамуудаа хэрхэн эзэмшиж өөрийн болгосон байгааг ярианы дадал, болон бусад сорилын аргуудаар тодорхойлох юм.  

 

3. Хичээл заах арга зүй: Хичээл заах арга зүйн хувьд цахим сургалтыг танхимтай      хослуулах дээр тулгуурлаж байгаа бөгөөд хамгийн чухал нь багш өөрөө суралцагчдын хийсэн алхамуудаас асууж хамтдаа сорил болон хичээлийн агуулгуудаа давтаж, дуудлага болон үгийн сан, ярианы сургалт, дүрмийн тайлбаруудыг бүрэн ойлгож давтаж бататгаж сурахад чиглэгдэх юм. Нөгөө талаар суралцагчдын алхамаа бүрэн хийж байгаа тал дээр багш анхаарал тавьж илүү шинэлэг аргаар хүүхдүүдийг сэдэлжүүлэх боломж арга барилуудыг судалж хэрэгжүүлэх билээ. Ялангуяа сорилын алхам дээр хүүхдүүдын тэгш оролцоо идэвхтэй байдлыг бий болгоход аль болох анхаарч ажиллана.   

 

4. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө: Сургалтын хөтөлбөрт онлайн болон танхимын сургалтыг хослуулсан европын хэлний нэгдсэн стандартчилалд нийцсэн A1-анхан, A2-ахисан анхан, B1-дунд, B2-ахисан дунд, B2-C1-ахисан, C1-бизнесийн гэсэн нийт зургаан түвшиний сургалттай.  ​ Бичих-унших дээр бус сонсох-давтах дээр суурилсан сургалт маань зөвхөн танхимд хичээллэх, нэг хэвийн хэвшмэл сургалтын хөтөлбөрийн эсрэг буюу төрөлх аргаар хэлийг эзэмшүүлэхийн зэрэгцээ суралцагч бүрийн айдас бэрхшээл, саадуудыг тодорхойлж  давуу болон сул тал дээр түлхүү чиглэгдсэн уян хатан сургалтын арга зүйтэй.   Суралцагчдын түвшин бүрийн онцлогт тохирсон заах арга барил хийгээд унаган хэлтэй хүн шиг яриулж сургах энэхүү дэвшилтэд арга маань хамгийн багадаа зургаагаас найман сарын сургалттай бөгөөд зургаан түвшин ахиулахад чиглэгдсэн хөтөлбөртэй.  

Дээрхи бүх түвшингийн сургалтыг сонсох-давтах дээр тулгуурласан үндсэн найман алхам ​дээр суурьлаж эзэмшинэ.

Алхамуудын Тодорхойлолт: 

Алхам 1 буюу үгийн сан нь хамгийн чухал суурь дадал бөгөөд үгийг зүгээр уламжлалт аргаар цээжлэх биш харин тухайн үгийн олон хэлбэрүүдээр дамжуулж ойлгоход гол зорилго оршино. Суралцагчдын хувьд энэхүү арга барил өмнөх үг цээжлэж байсанаас арай өөр шинэ учраас бүрэн ойлгож тодорхой өгүүлбэрт оруулж өөрийн болгох тал дээр асуудал үүсэх магадлалтай учраас  хамтдаа үгээ цээжлэнгээ олон салаа утга ухагдахууныг нь өгүүлбэрт оруулж хэрэглэж сурна. Энэхүү алхамын тусламжтайгаар дараагын Алхам 2 –г хэрэгжүүлэх ойлгох боломжтой төдийгүй тухайн үгийн хэрхэн хэрэглэхийг бодит байдалд ашиглаж эзэмшинэ. Нөгөө талаар үг болгоны цаад утга санаа нь өгүүлбэрийн утга санааг хэрхэн тодотгож байгаагаар нь ойлгож мэдэхэд чиглэгдсэн.

Алхам 2  буюу сонсох дадал нь хамгийн чухал дадлуудын нэг бөгөөд ярианы дадалтай болоход хамгийн их ач холбогдолтой. Түүнчлэн сонсох дадлын тусламжтайгаар англиар сэтгэж ярих чадварыг эзэмшихэд үндсэн суурь алхам болно. Ялангуяа анхлан сурч байхад сонсголын дасгалаар дамжуулж зөв дуудаж сурахад сонсголын дадлууд хамгийн чухал үүрэгтэй.

 Алхам 3 дээр бичвэр нь сонссон зүйлээ бичиж тэмдэглэх. Сонссон зүйлээ бичсэнээр сонсох чадвар улам сайжрах төдийгүй тухайн агуулга тархинд боловсрогдож сурах үйл явцыг түргэсгэх ач холбогдолтой. 

Алхам 4 дээр дүрмийн тайлбар.  Тухайн алхам 2-н  сонсгол нь дүрмийн тайлбартайгаа уялдаж байгаа бөгөөд энэ нь алхамуудын уялдаа холбоо, заах арга барилыг цэгцтэй системтэй эзэмшихэд ач холбогдолтой.

Алхам 5 дүрмийн дасгал ажлуудын зорилго нь дүрмийн хэрэглээг өмнөх үзсэн хичээлүүдтэй уялдуулж, илүү үр дүнтэй дүрмийг ойлгож бататгах зорилготой.  Нөгөө талаар суралцагчдын өмнө нь үзэж байсан буруу ойлголт хэрэглээг засч зөв дүрмийн цэгцтэй ойлголттой болгох зорилготой.

Алхам 6  ярианы  сургалт буюу ярианы чадварыг илүү сайжруулах зорилготой энэхүү дадал нь суралцагчдын англи хэлний ярих чадварыг системтэй сайжруулах зорилготой. Өмнөх дадлууд дээр гарсан хичээлүүд болон харилцан ярианы аргуудыг олон талаас нь жишээ хэллэгүүд болон өгүүлбэрүүдын олон хэлбэрүүдээр баяжуулж сайжруулсан.

Алхам 7 ярианы дадал нь өмнөх алхамуудаа өөрийн болгож ярианы бүх ойлголт чадварынхаа хүрээнд аль болох англиар ярьж өөрсдийнхөө ярианы чадварыг сайжруулах зорилготой алхам билээ.

Алхам 8 сорил. Англи хэлний үндсэн дадлуудыг эзэмшүүлэх зорилготой цахим болон танхимийн сургалтын хамгийн чухал, ач холбогдолтой алхам нь яах аргагүй 8 дугаар алхам буюу сорилын үе шат билээ. Энэхүү алхам нь тухайн суралцагчдын өмнөх эзэмшсэн 7 дадлуудыг хэрхэн өөрийн болгож, өөрийн сонссон харилцан яриа тогтоосон үгийн сан, ярианы сургалт дүрмийн тайлбар, гэх мэт алхамуудыг сорилын үр дүнгээр бататгаж шалгах зорилготой хэсэг билээ. Энэхүү хэсгийг суралцагчид маань үр дүнтэй хийснээрээ англи хэлний системтэй мэдлэгээ бататгаж цаашдаа өөрийн түвшингээ ахиулах суурь болоход хамгийн чухал үүрэгтэй.

Хаяг Байршил

Ramada - гын баруун хойно байрлах Сан Их Сургуулийн баруун хойно Их Монгол дээд сургууль 

Navigation

Холбоо барих

 

БГД, 18-р хороо, Модны 2, ММС Center 5 давхар
976 Улаанбаатар, Монгол

99974857

  • Facebook
  • YouTube