БИДНИЙ ТУХАЙ
“Brain Evolution Program” гэдэг нь “Оюуны Хувьсал Хөтөлбөр” гэсэн утгатай англи үг юм.
Манай байгууллага үр дүнд суурилсан, боловсрол, хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага бөгөөд “Brain Evolution Program”-ыг 2017 оноос судалгаа, туршилтыг өргөн цар хүрээтэй явуулсаар 2019 онд жилийн хугацаатай яриа суурилсан англи хэлний хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд анализ дүгнэлт хийсний үндсэн дээр 2020 оны намраас Хятад хэл, Солонгос хэл болон soft skiill буюу дотоод ур чадварын сургалтаар үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөсөн.
Шинээр хүсэлт гаргагч
"Brain Evolution" хөтөлбөрийн намрын шалгаруулалтын мэдээлэлийг доор "Үзэх" хэсэгт дарж үзнэ үү.
ИДЭВХИЖҮҮЛЭЛТ
Brain Evolution education center нь суралцагчдын сурах үйл явцыг дэмжих хүрээнд идэвхижүүлэлтийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол үзүүлдэг. Энэхүү идэвхижүүлэлтүүд нь зугаатайгаас гадна тархины үйл ажиллагааг сэргээх, цусны эргэлтийг сайжруулах, стрессийг тайлах гэх мэт оюуны, биеийн дасгал хөдөлгөөнөөр суралцах үйл явцыг илүү эрчимжүүлдэг.

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ