ӨЧИГДӨРИЙН ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ НЭГЭН БОЛЦГООЁ

BRAIN EVOLUTION

NEW YEAR COMING

ХАВРЫН ШАЛГАРУУЛАЛТЫН ТОВ ТУН УДАХГҮЙ

Clock and Plant

БИДНИЙ ТУХАЙ

“Brain Evolution Program” гэдэг нь “Оюуны Хувьсал Хөтөлбөр” гэсэн утгатай англи үг юм.

Манай байгууллага үр дүнд суурилсан, боловсрол, хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага бөгөөд “Brain Evolution Program”-ыг 2017 оноос судалгаа, туршилтыг өргөн цар хүрээтэй явуулсаар 2019 онд жилийн хугацаатай яриа суурилсан англи хэлний хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд анализ дүгнэлт хийсний үндсэн дээр 2020 оны намраас Хятад хэл, Солонгос хэл болон soft skiill буюу дотоод ур чадварын сургалтаар үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөсөн.

 

Шинээр хүсэлт гаргагч

"Brain Evolution" хөтөлбөрийн намрын шалгаруулалтын мэдээлэлийг доор "Үзэх" хэсэгт дарж үзнэ үү.

IMG_1672.JPG

Мэдээ мэдээлэл

"Brain Evolution"-оос гаргаж буй нээлттэй мэдээ мэдээлэлүүд, тэтгэлэг

Арга хэмжээ

"Brain Evolution"-ы хамт олны дунд зохиогдож байсан болон шинээр зохиогдох арга хэмжээнүүд

Education Books Bookshelfs

ӨЧИГДӨРИЙН ӨӨРӨӨСӨӨ

ИЛҮҮ НЭГЭН БОЛЦГООЁ

Хамгийн том хөрөнгө оруулалт бол Тархи,

Хэрэглээд дуусах зүйл биш өөртөө

хөрөнгө оруулалт хийж амьдралдаа үсэрлт хийхээр зорь

ИДЭВХИЖҮҮЛЭЛТ

Brain Evolution education center нь суралцагчдын сурах үйл явцыг дэмжих хүрээнд идэвхижүүлэлтийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол үзүүлдэг. Энэхүү идэвхижүүлэлтүүд нь зугаатайгаас гадна тархины үйл ажиллагааг сэргээх, цусны эргэлтийг сайжруулах, стрессийг тайлах гэх мэт оюуны, биеийн дасгал хөдөлгөөнөөр суралцах үйл явцыг илүү эрчимжүүлдэг.

Web activities.png

Movie night

Гадны хэл дээр кино үзэх нь тухайн судлаж буй хэлний түвшингээ сонирхолтой байдлаар ахиулахад их нөлөө үзүүлдэг. Та магадгүй ном уншиж, дүрэм, үгсийн сан гэх зүйлсийг хэрэглээндээ ашиглах гэж оролдсоор залхасан бол багахан завсарлагаа аваад судлаж буй хэл дээрээ кино үзэх нь таны сонсгол болон ярианы чадварыг ахиулах сонирхолтой аргуудын нэг юм.

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

Open mic

Хүн бүхэн урлагт сонирхолтой байдаг түүгээр дамжуулан их зүйлсийг мэдэж, ойлгож авдаг, мөн хүрээллээ тэлж илүү нээлттэй болдог учир сурах үйл явцыг илүү хурцлах зорилготой 'Open mic' буюу 'Нээлтэй микрофон' үйл ажиллагаанд Дуу дуулах, Комеди, Чөлөөт ярилцлага гэх олон зүйлсийг багтаан хөгжилтэй, сонирхолтой байдлаар суралцах орчинг бүрдүүлдэг.

Foosball table

Ширээний хөлбөмбөгийг яагаад тоглох хэрэгтэй вэ? хөгжилтэй, хүн бүхэн тоглож чадна, хамтын ажиллагааг сайжруулна, бусадтай илүү нээлттэй харилцахад туслах юм, мэдээж таны биеийн эрүүл мэндэд тодорхой хувь нэмрийг өгнө. Эрүүл биед саруул ухаан, суралцах үйл явцад тархи их ядардаг учир амрааж байх нь чухал.

Ping pong

Нэрт эмч Daniel Amen ширээний теннисийг "Дэлхийн шилдэг тархины спорт" гэж нэрлэсэн учир нь биеийн дээд болон доод хэсэг зэрэг ажилладаг өндөр түвшний аеробик, мөн гар, нүд хоршин ажиллах, хариу үйлдэл үзүүлэх хурдыг ихэсгэдэг. Ширээний теннис тархины олон хэсгүүдийг нэгэн зэрэг ажиллуулдаг: бөмбөгөө хяналтандаа байлгах, маш богино хугацаанд төлөвлөлт гарган хэрхэн цохих шийдвэрийг гаргадаг

Dance

Бүжгээр тогтмол хичээллэх нь биеийн бүхий л эд эсийг сэргээж, олон тооны эрхтнүүдийг идэвхитэй байлгаж, эмчлэх үйл явцыг бий болгодог. Мөн тархины хэсэг бүрт эерэг эсүүдийг давамгайлах боломжийг олгосноор ой санамж сайжирах, сэтгэл санааг эерэг байлгаж, харилцааны ур чадварыг дээшлүүлдэг.

Darts

Шинэ зүйлд суралцах мөн ачаалалтай ажиллах үед тархи хэт ажиллаж эхэлдэг түүнээс үүдэн стресс, бухимдал үүсэх нь элбэг, тэгвэл Дартсаар хичээллэх нь байгаа онохдоо төвлөрөхийг шаарддаг учир таны стрессийн хэмжээг багасгадаг. Мөн биеийн бичил булчингуудаа удирдан захирах, тархийг хамгийн доод герцээр идэвхитэй байлгадаг нь тархины дасгал болдог.

Book Readers

Ном унших нь олон талын ашиг тустай байдаг талаар олон баримтууд нотлон харуулдаг. Өндөр хөгжилтэй орны хүмүүс жар дал хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санааны хөгшрөл, доройтолд орохгүйн тулд эмчид үзүүлэхээр яваад байдаггүй, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж маргах сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдах болсон байна. Тийм ч учираас номыг хамтаараа уншиж мэдлэгээ хуваалцахын тулд клубын үйл ажиллагааг зохион байгуулах нь ашиг тустай юм.